Шууд Chart

Зүүн Азийн өсвөрийн шатарчдын тэмцээнд манай баг түрүүллээ

2017-06-27 13:41:47

Зүүн Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах “Улаанбаатар-2017" тэмцээн өндөрлөж  дүнгээ гаргалаа.

Нийт 10 орны 400 гаруй тамирчид оролцсон тус тэмцээний Рапид төрөлд Монгол Улс зургаан алт, таван мөнгө, дөрвөн хүрэл, Близ төрөлд долоон алт, долоон мөнгө, 11 хүрэл хүртэж, тэмцээний үндсэн төрөл болох Стандарт төрөлд найман алт, найман мөнгө, 10 хүрэл медаль авч багийн нийлбэр дүнгээр тэргүүллээ.

Харин Вьетнам, Малайз улсын баг тамирчид хоёр, гуравдугаар байранд шалгарсан байна. Уг тэмцээнтэй зэрэгцэн "Mongolia Open-2017" олон улсын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн болов. Үүнд эрэгтэйчүүдээс тэргүүн байранд Индонез улсын тамирчин, Олон улсын мастер Али Мохамад Лутфи, дэд байранд мөн улсын тамирчин, Их мастер Мегаранто Сузанто, гуравдугаар  байранд Монголы улсын тамирчин, Олон улсын мастер С.Билгүүн шалгарч, шагналт байранд Монгол улсын тамирчин, Их мастер Ц.Батчулуун, ОХУ-ын тамирчин Их мастер Антон Шомоев нар тус тус шалгарсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зүүн Азийн өсвөрийн шатарчдын тэмцээнд манай баг түрүүллээ  
Үзсэн: 922 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй