
Таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 68 кг-д тулалдсан ОУХМ П.Тэмүүжин ялагдал хүлээлээ.
Тэрбээр эхний тойрогтоо дэлхийн чансааны 89 дүгээрт бичигдэж буй Ирландын тамирчин Грассик Конорыг 23:13 ялж, 32-д үлдэх тулаанаа дэлхийн чансааны гуравдугаарт бичигддэг Йорданы тулаанч Абугауш Ахмадтай хийж 39:8 хожигдов. Йорданы тулаанч ялалтаа үргэлжлүүлсээр ДАШТ-ий хагас шигшээд шалгараад байна.
"Рио-2016" олимпийн наадамд таеквондогийн төрөлд Монгол Улс түүхэндээ анх удаа оролцож П.Тэмүүжин шилдэг тулаануудаа үзүүлсэн билээ.
П.Тэмүүжин Йорданы тулаанчид ялагдав | ||
Үзсэн: 990 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.