Шууд Chart

“Улаанбаатар Сити” клуб менежертэй болов

2017-06-28 10:31:16

“Улаанбаатар Сити” клуб Б.Хосбаярыг багийн ерөнхий менежерээр томилжээ.

Тэд нэг жилийн гэрээ байгуулсан бөгөөд клубын менежментийн багт ажиллах юм. Гэрээ зурах ёслолд “Улаанбаатар Сити” хөлбөмбөгийн клубын Ерөнхий захирал Г.Дашням, Ерөнхий дасгалжуулагч Мануэль Реттамеро нар оролцлоо.

Б.Хосбаяр нь 2003 оноос спортын салбарт ажилласан. МУИС-ийн Математик компьютерийн сургуульд бакалавр, Швейцарийн Лозанн Хотноо Спорт бизнес менежментийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. 2003-2004 онд ТВ-9 телевиз, 2004 оноос 'Спортын цонх' сэтгүүлд ажиллаж байсан, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн юм.

Тэрбээр мөн Монголын үндэсний олимпийн хороо, Монголын туялзуур сэлэмний холбоонд 2009-2017 оны хугацаанд ажиллаж байсан ба 'Бөртэ чоно 2016' Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд ёслолын оны шилдэг менежерээр тодорч байсан.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Улаанбаатар Сити” клуб менежертэй болов  
Үзсэн: 1261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй