
Монголын Уулчдын Үндэсний Холбооны тамирчид буюу залуучуудын шигшээ баг БНХАУ-ыг зорьлоо.
Спорт авиралтын шигшээ багийнхан БНХАУ-ын спорт авиралтын шигшээ багтай нэгдсэн бэлтгэлд хамрагдах юм. Энэ нь Сингапур Улсад долдугаар сарын 5-9-ний хооронд болох Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний өмнөх бэлтгэл болж байгаа юм.
Сингапурт болох тус тэмцээнд БНХАУ, Хонг Конг, Индонези, Энэтхэг, Иран, Япон, Казахстан, БНСУ, Малайз, Филиппин, Сингапур, Тайвань, Монгол зэрэг орны 400 гаруй тамирчин өрсөлдөхөөр одоогийн байдлаар мээдүүлгээ өгөөд байна.
Энэ хооронд Ховд аймагт ОУХМ Б. Гангаамаагийн нэрэмжит Альпинад-2017 цугларалт мөн болж байгаа юм. Мөн уулчин Г. Өсөхбаяр өндрөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог К2 оргилд авирч байгаа юм.
Монголын уулчид Сингапурт болох тэмцээнд оролцоно | ||
Үзсэн: 1050 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.