Шууд Chart

Өсвөрийн бөхчүүд Иранд хүч үзэж байна

2017-06-28 13:35:55

Чөлөөт бөхийн өсвөр үеийн “Ядегар Имамын цом” олон улсын багийн тэмцээн өнөөдөр Ираны Чехбехар хотод эхэлж байна.  

Гурав дахь удаагийн тэмцээнд дасгалжуулагч Ё.Батдархан, С.Мөнхдуулдах, олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Ю.Батсайхан нарын удирдлага дор ирэх сард Тайландын нийслэл Бангкокт болох өсвөр үеийн Азийн АШТ-д оролцох баг тамирчид маань өчигдөр жингээ үзүүлж, сугалаагаа татав.

Манай хөвгүүд “С” хэсэгт Иран, Гүрж, Киргизстаны багтай нэг хэсэгт багтжээ. Харин “А” хэсэгт ОХУ, Иран, Итали, Украин, “В” хэсэгт Иран, Азербайжан, Унгар, Ирак, “D” хэсэгт Ираны хоёр баг, Тажикистан, Армений багууд өрсөлдөхөөр болжээ. Сонирхуулахад, тус тэмцээнд зохион байгуулагч орон Иран улсаас таван баг оролцож байна.

Манай багийн бүрэлдэхүүнд 42 кг-д М.Мөнхтөгөлдөр, 46 кг-д П.Мөнх-Эрдэнэ, 50 кг-д Н.Наранхүү, 54 кг-д Б.Буянтогтох, 58 кг-д О.Сүлдхүү, 63 кг-д Э.Бямбадорж, 69 кг-д Б.Сундуйжадамба, 76 кг-д Т.Бөхчулуун, 85 кг-д Э.Батмагнай, 100 кг-д Б.Энх-Оргил нар багтсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өсвөрийн бөхчүүд Иранд хүч үзэж байна  
Үзсэн: 934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй