
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу зургадугаар сарын 29-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Насгүй бүтээн байгуулалт ба хотын эмгэнэл”, “Наадмаа эхнээр нээлгэх вэ”, “Хүлээхийн зовлонтой эмээ, хүү хоёр”, “Ганц дайчин ганцаардахгүй”, “Б.Цолмон: Зэсийн үнэ ойрын үед буурахгүй” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “Долдугаар сарын 7-ны баараг гарагт дахин санал авахаар боллоо”, “Бага насны хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг их байна”, “Биднийг “тамлаад” байгаа хэт халалт буюу нарны их хэмжээний илч гэж юу вэ”, “Өнөө жилийн наадамд наран хонгор азарга, шаргын төл шарга соёолон түрүүлнэ” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Хариуцлагатай сонголтод уриалах бодит тайлбар”, “Сонгуулийн хэт хийрхлээс хөрөнгө оруулагчид үргэж эхэллээ”, “Өргөө амаржих газрын эм нар 26 настай жирэмсэн бүсгүйн аминд хүрсэн үү”, “Хоёр тэрбумын цэцэрлэгийг 260 сая төгрөгөөр барьж байна”, “Энэ жилийн наадмын гоёлд тод өнгө зонхилно” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Д.Дамба-очир: Ломбардны сүлжээнээс иргэдийг хамгаалах цаг болсон”, “С.Батболд: Импортын автомашинд хяналт тавина”, “Айлаас эрэхээр авдраа уудал”, “Олны танил онцлох генерал”, “Б.Оргил: Шүд авхуулах бүрт мэдрэлийн эс үхдэг” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Сонгуулийн хийрхэл эрсдэлийн үнэлгээг нэмлээ”, “Эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх нь сонгуулиас өөр асуудал”, “С.Төгс-Оюун: Урлаг намайг өөрчлөөгүй”, “Тайгад амьдардаг дөрвөн настай охины адал явдлаас болж ээжид нь хэрэг үүсгэжээ” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 773 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.