
Зам талбайн ажлын хүрээнд 6650 м2 газрын хөрс хуулалт, асфальт бетоны хучилтын ажлууд хийгдсэн бөгөөд уг ажлыг 2017 оны 6 дугаар сарын 05-наас 6 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд хийж гүйцэтгэжээ. Автобусны зогсоол 6, хөгжлийн бэрхшээлтэй иргэний автомашины зогсоол 3, ердийн автомашины зогсоол 193, нийт 200 автомашины зогсоолыг ийнхүү хүлээлгэн өгч байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Манай мэргэжлийн байгууллагууд судалгаа хийгээд Улаанбаатар хотод авто зогсоолын зориулалтаар ашиглах боломжтой 70 орчим байршил байгааг тогтоосон. Эдгээр байршилд ил болон далд зогсоол барьж байгуулснаар нийслэлийн түгжрэлийг 25 хувиар бууруулах боломжтой гэж үзсэн юм. Сүхбаатарын талбайн өмнөх энэ хэсгийг ямар хэлбэрээр ашиглах вэ гэдэг асуудал олон жил маргаантай явж ирсэн. Үүнийг хотын удирдлагууд хэлэлцээд ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дахин тохижуулж, авто зогсоолын хэлбэрээр ашиглах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Энэ зогсоолын ажлыг маш богино хугацаанд гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн “ЭСТО” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье” хэмээлээ.
Сүхбаатарын талбайн өмнөх 200 автомашины зогсоол нээгдлээ | ||
Үзсэн: 859 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.