Шууд Chart

"Цаатан фестиваль" наадам болно

2017-06-29 17:38:15

“Цаатан фестиваль” наадам ирэх сарын 7, 8-нд Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуурын баруун эрэг “Далай тур” жуулчны баазад зохион байгуулагдана.

Дээрх аймгийн “Мон-Трэйвэл” ХХК, “Далай тур” жуулчны бааз хамтран зохион явуулах тус фестивалийн үеэр уран зураг, гар урлалын үзэсгэлэн худалдаа, цаатан иргэдийн отогт зочилж, аж амьдралтай нь танилцах, цааны буухиа уралдаан тэмцээн, бэсрэг наадам, моторт завиар аялах зэрэг олон сонирхолтой үзүүлбэр, арга хэмжээ болох аж.

Энэхүү наадмыг 17 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, Дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх сүүлийн жилүүдэд тоо толгой нь цөөрч байгаа цаа бугыг хамгаалахад энэ наадам чухал үүрэгтэй. Мөн цөөн тоотой байгаа цаа бугыг өсгөн үржүүлэхэд хувь нэмэр болох, нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулж орлогыг нь нэмэгдүүлэх аялал жуулчлалын эвентийг шинээр бий болгох зорилготой юм.

Энэ фестивальд оролцсон зочид, жуулчид цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцахаас гадна зургаа авахуулах ховорхон боломж олддог байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Цаатан фестиваль" наадам болно  
Үзсэн: 898 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй