Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-06-30 10:36:02

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу зургадугаар сарын 30-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Ногоон байгууламжид халтай нийслэлчүүд”, “Зургаан аймаг цахилгаангүй болж, 250 гаруй бог үхжээ”, “Хар тамхи хэрэглэгч орон бэлгийн боол нийлүүлэгч болов уу”, “М.Бямбаа: Өвөрмөц, содон бүжгүүд толилуулна”, “Сулинхээрийн отрядаас бусдад нь очиж байлаа” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Сүүлийн 27 жилийн төр засаг, улстөрчид, улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагаа буруу байна гэдгийг харуулсан сонгууль болж өнгөрлөө”, “Таанат нутгийн андууд”, “Ш.Гүрбазар: Морины тайлбарыг төгс болгоё гэвэл М.Оюунбаатар тайлбарлаад, би бас давхар тайлбарлах хэрэгтэй байгаа юм” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Сүлд үү, тоо юу”, “Үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс согтуу ноцдог “Өргөө” амаржих газрын дарга Д.Энхбаяр гэж хэн бэ”, “Уран гоёлынхон чанараар илүүрхдэг”, “Монголын түүх арчигдаж эхлэх нь”, “Адель: Хэзээ ч ийм алдартай дуучин болно гэж төсөөлж байсангүй”, “Наадам айсуй”, “Галын машины цуглуулгатай гал сөнөөгч” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Ц.Оюунбаатар: Зөрчлийг шалгаж байхад дахин сонгууль зарласан нь хууль бус”, “2017 оны элсэлтийн ерөнхий шалтгалтын түлхүүр” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Годог хүлээсэн Монгол”, “МАН-ын гишүүд хагаралдсан гэдэг нь ердөө л хатгаас”, “Төсвийн ерөнхийлөн захирагч 41 хүний 11 нь зөрчил гаргажээ”, “Д.Аззаяа: Аймгийнхаа наадамд түрүүлэх зорилготой байгаа” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 799 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй