
Каир дахь Махмуд Халилын нэрэмжит дүрслэх урлагийн музейгээс Голландын зураач Ван Гогийн бүтээл алдагджээ.
Уг зураг ойролцоогоор 50 сая ам.долларын үнэ хүрэх “эд” байсан гэнэ. Египетийн цагдаа нар хулгайчийн халуун мөрөөр орж, Италийн хоёр иргэнийг баривчилсан ч мэдээлэл худал байсан нь тодорхой болсон гэнэ.
Зураг одоогоор олдоогүй байгаа бөгөөд тус улсын бүх нисэх онгоцны буудлуудад онцгой байдал тогтоон шалгаж байгаа юм байна. Зургууд анх удаа хулгайлагдаж байгаа биш аж. Өмнө нь 1978 онд хулгайлагдаад хоёр жилийн дараа олдож байжээ.
Ван Гогийн зураг алдагджээ | ||
Үзсэн: 1004 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.