
Жилийн жилд л үндэсний их баяр наадмаар зодоглож магадгүй гэсэн таамагт нэр өртдөг хүн бол сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж.
Монгол түмнийхээ баяр цэнгэл наадамд дэвэхийг нь харах наадамчдын хүслээс үүдэлтэй энэхүү таамаг энэ жил хэрэгжиж магадгүй гэнэ. Учир нь тэрбээр өчигдөр лайв хийж байхдаа энэ тухай ам нээсэн юм.
Түүнийг хэрвээ барилдвал үндэсний бөхийн цолгүй тул хэн хэнтэй оноолт таарах, төрөөс олгосон цолыг нь яаж дуудах вэ гэдэг асуудал үндэсний бөх судлаачдыг одооноос мэтгэлцүүлж байна.
Ямартай энэ жилийн наадмаар их аварга барилдаасай хэмээн Монголын ард түмэн хүсэн хүлээж байна. Тэгэх аваас сүмогийн дэвжээнд ид барилдаж байх үед нь Монголчууд дэмжиж байсан шиг дэмжих болов уу.
Мөн олимпийн аварга, улсын харцага Н.Түвшинбаяр энэ жил цолоо ахиулах зорилготой байгаа гэв.
Н.Түвшинбаяр цолоо ахиулж, Д.Дагвадорж хүч үзэх үү | ||
Үзсэн: 586 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.