Шууд Chart

Триатлоны УАШТ болно

2017-07-03 10:14:44

Шинэ тулгар хөгжиж байгаа триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-30-нд товлогджээ.

Шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах улсын аваргууд энэ удаа Архангай аймгийн Өгийнуурт болно.

Тэмцээнийг Монголын триатлоны холбооноос зохион байгуулж явуулах бөгөөд ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар БСШУСЯ, БТСГ, Монголын үндэсний олимпийн хороо оролцох аж.

Тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу кросс триатлоны төрлөөр (уулын дугуйтай) спринт зайд явуулна. Тамирчид эрэгтэй, эмэгтэй элит, хөвгүүд, сонирхогчид гэсэн ангилалд өрсөлдөнө.

Хөвгүүдийн ангилалд 2000-2002 онд төрсөн оролцогчид хамрагдах бол сонирхогчдыг 18-24 нас, 25-34 нас, 35-44 нас, 45-аас дээш насны ангилалд эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлөөр явуулах юм.

Улсын аваргад гадаадын тамирчин оролцож болох ба тэдний оролцох мэдүүлгийг долдугаар сарын 20-ны дотор Монголын триатлоны холбоонд ирүүлэх ёстой юм байна.

Тэмцээний зай:

Эрэгтэй, эмэгтэй элит - 500 м сэлэх, 15 км дугуйгаар, 5 км гүйх
Хөвгүүд, сонирхогчид – 300 м сэлэх, 5 км дугуйгаар, 2 км гүйх

Багийн буухиа

Баг бүр хоёр эрэгтэй, нэг эмэгтэй гишүүнтэй байна. Багийн гишүүн бүр 250 метр сэлж, таван км дугуйгаар уралдаж, хоёр км гүйгээд дараагийн гишүүнд буухиаг шилжүүлнэ. Гурав дахь гишүүн бариа хийнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Триатлоны УАШТ болно  
Үзсэн: 983 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй