Шууд Chart

Туул гол дагуу хоёр ээлжээр завьт эргүүл гарч байна

2017-07-03 11:00:57

НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаяр “Нийслэл хот орчмоор өнгөрсөн хугацаанд 2-3 удаа бороо орж хуурайшилтын эрсдлийн аюулын зэрэг буурсан. Цаашид цаг уурын байгууллагаас борооны үүлний нөхцөл бүрдсэн тохиолдол зориудаар нөлөөлж хур тунадасыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна" гэж мэдээллээ.

Ойрын өдрүүдэд цаг агаар халж, иргэд Туул гол дагуу амрах, аялах байдал ихэсч байна. Нийслэлийн Засаг даргын А/316 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулан, Туул гол дагуу хоёр ээлжийн завьт эргүүл ажиллуулж, иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх, анхааруулга, заавар, зөвлөмж өгөх арга хэмжээг НОБГ нийслэлийн Цагдаагийн газартай хамтран зохион байгуулан ажиллаж байна. 


Туул гол дагуу хоёр ээлжээр завьт эргүүл гарч байна   
Үзсэн: 1138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй