Шууд Chart

Зөрчил илэрсэн 6 зусланд нийт 1.8 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

2017-07-03 11:05:39

Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 14 зуслангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар 8 нь бага, 6 дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байна. Дунд эрсдэлтэй зуслангуудад 50 заалт бүхий 7 албан шаардлагыг хүргүүлэн, зөрчил илэрсэн 6 зусланд нийт 1.8 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Нийслэлийн Засаг даргын А/452 тоот захирамжийн дагуу 9 дүүргийн 152 хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдаа, хоол үйлдвэрлэл, зочид буудлын чиглэлийн нийт  7636 ААН-д 284 байцаагч хяналт тавьж ажилласан гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэв.

Хяналт шалгалтын давхардсан тоогоор 5151 газрын архи, согтууруулах ундааг битүүмжилжээ.


Зөрчил илэрсэн 6 зусланд нийт 1.8 сая төгрөгийн торгууль ногдуулжээ  
Үзсэн: 1248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй