
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу долдугаар сарын 03-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “О.Нямдаваа: Тэд Монгол Улсыг шүтээнээ гэж дээдлэн, эх нутагтаа байгаа биднийг сахиусаа хэмээн бишрэн, хүндэлдэг”, “Цагаан сонгуульд уриалах нь гэмт хэрэг”, “Улс төрийн тэмцэлд дэлхий дахин хэрэглэж ирсэн зэвсэг”, “Түйвээгчийн уршиг эвдэж, сүйтгэхээр хязгаарлагддаггүй”, “Л.Батдолгор: Бодоо нарыг миний дүгнэлтэд үндэслэн цагаатгасан”, “М.Уранцэцэг жин өгсөн барилдаж, медаль хүртэв”, “С.Сайханбаяр: Тоглоомоор дамжуулан хүүхдүүднд соёл, уламжлалаа өвлүүлж байна” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “Их богд дэвжээний наадмын сорилго барилдаан цэргийн арслан Д.Цэрэнтогтох түрүүлж, улсын харцага Д.Батболд үзүүрлэв”, “Хот тойрсон хонины там”, “Шатахууны татварын нэмэгдэл бензины үнэд нөлөөлөх үү”, “Б.Чинбат: Бидний өвөг дээдэс тэнгэр хүчтэй, чадалтай хүмүүс байсан шүү гэдгийг наадмыннээлтээс мэдрээсэй гэж хүсч байна”, “Бурханы шашны үүсэл Сантад эхэлж Монголд дэлгэрсэн түүх” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Ургамалтай “ярьж”, шүлэг бичиж, Пушкин, Есенин, Ганзатовыг орчуулдаг Дарьзавын Борын зочиллоо”, “Б.Найдалаа: Хөгжлийн бодлого гэдэг цагаан дээр хараар бичиж хадгалдаг цаас биш”, “Үзэг түшсэн дөчин жилийг үзэг нэгт нөхөд нь чимлээ”, “Үлгэр дууссан хойно” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Эрдэнэтийн ажилчид 49 хувийг завшихын эсрэг жагслаа”, “Д.Мөнх-Эрдэнэ: Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас дэмжлэг авах иргэдийн өргөдлийг авч байна”, “ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засагт эерэг үр дүн гарч байна гэв”, “Бразилийн улс төрийн хямрал хэнд ашигтай вэ” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 768 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.