
Нью-Орлеанаас гаралтай дэлхийн жазз од Жессэ Дэйвис дөрвөл хамтлагтайгаа Монголд хоёр дахь удаагаа жазз хөгжмийн тоглолтоо маргааш толилуулах гэж байна.
Тус хамтлаг сүүлийн жилүүдэд Европ болон Азийн улсад аялан тоглолт хийж, жазз хөгжмийг сурталчлан таниулж явна.
Энэхүү хамтлаг жазз стандарт болоод хожуу үеийн бипоп урсгал чиглэлээр тоглодог олон улсын бүрэлдэхүүнтэй гэдгээрээ онцлог ажээ. Хамтлагийн гишүүд өнөө үеийн жазз хөгжмийн ертөнцөд өөрсдийн ур чадварыг улам бататган олонд танигдсаар байна. Хамтлагийн контрабассчин Мартин Зенкерийн хувьд Монгол оронд жазз хөгжмийг хөгжүүлэн дэлгэрүүлэх GMUB төслийг 2014 оноос хойш амжилттай удирдаж байна.
Жессэ Дэйвис 11 настайдаа саксофон хөгжимтэй танилцсан цагаасаа хойш 40-өөд жил хөгжмөө тасралтгүй тоглож буй бөгөөд олны хүндэлж хайрладаг хөгжимчдийн нэг болжээ. Тэрбээр хамтлагаа удирдахын зэрэгцээ бусад алдартнуудтай цуг уран бүтээл туурвиж, аялан тоглолт хийдэг. Багаас урлагийн авьяас нь тодорсон, хөдөлмөрч хичээнгүй тэрбээр 1989 онд Филадельфи хотод болсон Down Beat хөгжмийн фестивалиас Шилдэг хөгжимчин шагналыг хүртэж байв.
Жессэ Дэйвис Квартетийн бүрэлдэхүүн:
Жессэ Дэйвис (АНУ) – Альт саксафон
Пол Көрби (Шотланд) – Төгөлдөр хуур
Мартин Зенкер (Герман) – Контрабасс
Минчан Ким (Солонгос)– Бөмбөр
Уг тоглолтод Монголын шинэ залуу The Jazz Train, Bluescoopers хамтлагууд оролцож уран бүтээлээ хүргэх болно.
Маргааш жазз хөгжмийн тоглолттой | ||
Үзсэн: 928 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.