Шууд Chart

Чойжин Ламын Сүм Музейд загварын шоу болно

2017-07-03 12:29:09

Монгол үндэстний соёл уламжлал, өнгөрсөн ба одоо цагийг нэгэн зэрэг мэдрүүлэх гайхалтай үдэш “Tоргоны Зам-2017” загварын шоу энэ лхагва гарагт зохион байгуулагдана.  

Энэ нь “Monalun” брендын анхны бие даасан загварын шоу бөгөөд Монголын шилдэг 40 загвар өмсөгчөөс гадна соёл урлагийн томоохон төлөөлөл уран бүтээлээ танилцуулах аж.

“Торгоны зам-2017” загварын шоуны онцлог нь Б.Номунгэрэлийн өвөрмөц шийдэлтэй, өрнө дорнын аястай шинэ загварууд Чойжин Ламын Сүм Музейн нууцлаг орчинтой төгс уусаж, үзэгчдийг өөр ертөнцөд аваачих болно.

Түүнчлэн Монголын хосгүй үнэт өв соёлыг залуучуудад таниулан сурталчлах, хайрлан хамгаалахыг уриалан энэхүү арга хэмжээнээс олсон орлогын 30 хувийг тус музейн сэргээн засварлалтад хандивлах юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чойжин Ламын Сүм Музейд загварын шоу болно  
Үзсэн: 2020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй