Шууд Chart

Б.Энхболдын нийтлэл олон улсын импакт, фактор бүхий сэтгүүлд нийтлэгджээ

2017-07-03 16:48:45

Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацийн газрын Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгч, доктор, цагдаагийн хошууч Б.Энхболдын “Хууль, шүүх засаглал ба гэмт хэрэг” сэдэвт өгүүлэл олон улсын импакт, фактор бүхий сэтгүүлд нийтлэгдээд байна.

Тэрбээр “БНСУ дахь цагаач Монголчууд ба уугуул Монголчуудын цагдаад итгэх хандлага: үзэл баримтлалын харьцуулсан судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэлээ өнгөрсөн тавдугаар сард нийтлэгдсэнээр Монгол Улс цагдаа судлалын чиглэлээр Зүүн болон Зүүн өмнөд Азийн орнуудаас өндөр хянан магадлагаа бүхий сэтгүүлд өгүүлэл нийтлүүлсэн зургаа дахь улс, Монгол Улсын хууль зүйн салбарыг төлөөлөх анхны бүтээл болсноороо онцлог юм.

Энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэл Хууль сахиулахын их сургуулийн нэрээр байршиж дэлхийн олон орны эрдэмтэн, судлаачдын хандалтыг авч буй нь манай их сургуулийн нэр хүнд олон улсын тавцанд танигдаж, эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын түвшинг илэрхийлэх чухал үзүүлэлт болоод байна.

“Хууль, шүүх засаглал ба гэмт хэрэг” хэмээх энэхүү олон улсын сэтгүүлийг ИБУИНВУ-ын Лондонгийн Их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны профессорын багаас 1973 оноос эрхлэн гаргаж ирсэн. Өдгөө нийт 69 дугаарыг нийтийн хүртээл болгоод буй тус сэтгүүлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй эрдэмтэн, судлаачид бүтээлээ нийтлүүлдэг байна.

“Хууль, шүүх засаглал ба гэмт хэрэг” сэтгүүл нь жилд 70000 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэгдэж, гурван сая орчим судлаач зочилдог дэлхийн хамгийн том цахим номын сан болох “Elsevier.com” системд холбогдсон, шинжлэх ухааны салбарт ишлэл авах эрхтэй олон улсын IF бүхий томоохон цахим сэтгүүлүүдийн нэг юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Энхболдын нийтлэл олон улсын импакт, фактор бүхий сэтгүүлд нийтлэгджээ   
Үзсэн: 1032 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй