Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-07-04 09:22:45

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу долдугаар сарын 04-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Увсын бөхчүүдийн бэлтгэл жигдэрч, улсын наадмыг хоног тоолон хүлээж байна”, “Поп”-уудын уралдаан”, “Ш.Цэрэнсамбуу: Уран нярайн оношлогооны төв байгуулах зайлшгүй шаардлагатай”, “Орос, Хятад хоёр Солонгосын хойгт дайн гаргуулахгүй”, “Загвар, чанар, хийцээрээ Монголыг илтгэх гоёлууд”, “Тавын даваа”, “Моринд хайртай Монгол эрчүүд” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Завьт эргүүлийнхэн усанд живж байсан хүүхдийг аварлаа”, “Цагаан цаасан дээр юу ч бичиж болдог”, “Хусуурны гангараа буюу нэн ховордсон хотонгийн мөхөл”, “Дроныг улс орнууд аюулгүй байдлаа хамгаалахын тулд өргөнөөр ашиглаж байна”, “С.Өлзийхүү: Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуайн эхнэр болж анхны дүрээ бүтээж байлаа” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Ангаж үхэж буй зээрийн сүрэгт амь хайрлая”, “Б.Монголхүү: Энэ үеийн дуурийн дуучдын амжилтын эх нь гавьяат жүжигчин П.Ганбат гэж боддог”, “Монголын улс төрийг төлөвшүүлэх хоёр дахь шат”, “Д.Оюунхорол: Монголыг дэлхийд таниулах түүхэн аялал жуулчлалын цогцолборын ажлыг амжилттай эхлүүллээ”, “ОУВС ба Монголын эдийн засаг сэргэж эхлэв үү”, “Ч.Аянга: Морьт харваа аялал жуулчлалыг хөгжүүлэх асар том боломж” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Иргэдийг дөнгөлсөн 13-ын А”, “Улсын харцага Т.Баасанхүү: Би барилдаж эхэлснээсээ хойш хэнд ч бууц өгөөгүй”, “Б.Пүрэвдорж: Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл тунхагийн шинжтэй болсон” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Эрдэнэтчүүд “Эрдэнэт”-аа аврахаар жагсаж байна”, “Зөрчилтэй зуслангуудад 1.8 сая төгрөгийн торгууль ногдуулжээ”, “Катараас болж эрдэмтэд хохирч байна” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй