
БНСУ-ын Чунчон мужид болж буй "Korea open-2017" олон улсын тэмцээнд Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Түмэнбаяр -58 кг-ын жинд алтан медаль хүртлээ.
Уг тэмцээн нь G2 ангилалын буюу олимп, дэлхийн чансааны өндөр оноо олгодог учир дэлхийн 70 гаруй орны 300 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Түүний жинд 59 таеквондоч өрсөлдөж М.Түмэнбаяр хэсгийн тоглолтдоо БНСУ-ын шилдэг дөрвөн тамирчинг хожиж шигшээ тоглолтод шалгарсан. Аваргын төлөөх тулаанд Японы шилдэг тамирчин Корай Муракамиг хожсоноор жиндээ түрүүлэв.
Энэхүү алтан медаль нь насанд хүрэгчдийн ангилалд хүртэж буй манай улсын анхны тохиолдол боллоо.
Мөн Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч БНСУ-ын иргэн Хо Ин Ён шилдэг дасгалжуулагчаар шалгарч таеквондочдод давхар баяр болов.
М.Түмэнбаярын алтан медаль улсын хэмжээнд анхны тохиолдол боллоо | ||
Үзсэн: 1734 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.