
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн "Мах маркет" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцана. Тодруулбал, “Мах маркет” ХХК нь импортлогчийн шаардлагад нийцсэн техник, технологийн шинэчлэлийг хийж “Экспортын үйлдвэр”-ийг шинээр байгуулан ашиглалтад оруулж, 2017 оноос бүтээгдэхүүнээ БНХАУ-д гаргаж эхлээд байна.
Уг үйлдвэр ашиглалтад орсноор 40 ажлын байр нэмэгдэж, сард 11300 толгой ямааны махыг дулааны аргаар боловсруулж 100 тонн ямааны махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж БНХАУ-ын зах зээлд гэрээгээр тасралтгүй, тогтмол нийлүүлж байгаа юм.
П.Сэргэлэн сайд "Мах маркет"-ийн үйл ажиллагаатай танилцана | ||
Үзсэн: 901 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.