
Монголын хүндийн өргөлтийн холбооны хурал болж, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Даваадоржийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлөв.
Ийнхүү түүний оронд "Монгол жонш" компанийн захирал Ц.Хасбаатарыг нэг жилийн хугацаатайгаар томилов.
Монголын олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн шинээр томилогдсон Ц.Хасбаатарт холбооны тамгыг хүлээлгэн өгч ажлын өндөр амжилт хүсээд, одоо хүрээд буй амжилтыг улам дээшлүүлж ажиллахыг үүрэг болголоо.
Мөн Дэлхийн допингийн эсрэг холбооноос хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж баг тамирчиддаа уралдаан тэмцээнд оролцохдоо хориотой эм бэлдмэлийг хэрэглэхгүй байх талаар заавар өгсөн юм.
Монголын хүндийн өргөлтийн холбооны генсекээр Ц.Хасбаатар томилогдлоо | ||
Үзсэн: 1542 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.