Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Байт харвааны өсвөр үе, залуучуудын УАШТ үргэлжилж байна

2017-07-06 16:12:03
Error loading player: No playable sources found

Байт харвааны өсвөр үе, залуучуудын улсын шалгаруулах тэмцээн Орхон аймагт өчигдөр эхэллээ. Уг тэмцээн нь 1980 оны олимпд байт сурын төрөлд эх орноо төлөөлөн оролцож байсан олон улсын хэмжээний мастер Ц.Базарсүрэнгийн нэрэмжит болон явагдаж байна. Тэрээр сүүлийн долоон жилийн турш уг тэмцээнийг ивээн тэтгэн зохион байгуулж байгаа гэж байт сурын үндэсний шигшээ багийн тамирчин Ж.Нарантуяа хэллээ.

Тэмцээний нээлтийн ёслолд аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Дэлгэрбаяр, Засаг дарга Д.Батлут, ОХУ-аас Эрдэнэт хотод суух Ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевич зэрэг албаны хүмүүс оролцож тамирчдад баяр хүргэж, амжилт хүслээ.

Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 8 байгууллагын 70 орчим тамирчин өсвөр үе, залуучууд, бага насны ангилалд цэц мэргэнээ сорих юм. Тэмцээн 7-р сарын 5 хүртэл үргэлжилнэ. Байт сурын спортын хэрэглэл материал нь өртөг өндөр байдаг. Тиймээс уг спортоор хичээллэгсдийн тоо харьцангуй цөөн байдаг гэнэ. Өнөөдрийн байдлаар байт сураар тогтвортой хичээллэж буй 100 гаруй тамирчин байдаг аж.

Дашрамд дурдахад, 2016 онд Бразил улсад болсон олимпын наадамд байтын сурын төрлөөр манай улсын тамирчин нэг тамирчин оролцсон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Байт харвааны өсвөр үе, залуучуудын УАШТ үргэлжилж байна  
Үзсэн: 1000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй