Шууд Chart

Зарим сумын наадмын хөтөлбөрт саадтай морин уралдаан багтжээ

2017-07-07 09:46:48

Зарим аймаг, сумын наадам маргааш эхэлнэ. Тодруулбал Архангай, Говь-Алтайн бүх сум, Баянхонгорын Жаргалант, Сэлэнгийн Сант, Сайхан болон Өмнөговийн Гурвантэс сумын наадам болох юм.

Баярын хөтөлбөрт  үндэсний бөх, сурын харваа, шагайн харваа уламжлал ёсоор багтдаг. Тэгвэл зарим сумынхт саадтай морин уралдаан байхаар тогтжээ.

Тухайлбал Хэнтий аймгийн Дадал сумын баяр наадмын уралдаан тэмцээн зохион байгуулах комиссоос саадтай морин уралдааныг зохион байгуулах гэж байгаа аж.

Энэхүү уралдаанд оролцогч нэг мориор оролцох бөгөөд морь сэлгэж унахгүй байх дүрэмтэй юм байна. Тус сумын наадам долдугаар сарын 10, 11-нд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зарим сумын наадмын хөтөлбөрт саадтай морин уралдаан багтжээ  
Үзсэн: 1451 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй