
Орхон аймагт 43 хэсгийн хороогоор 66920 хүн Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд саналаа өгнө.
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 284 хүн санал өгөхөөр хүсэлтээ ирүүлж саналаа өгчээ.
Харин эхний санал авсан өдөр буюу зургадугаар сарын 26-аас долдугаар сарын 7-ыг хүртэлх хугацаанд 18 нас хүрсэн иргэд саналаа өгөх бүрэн эрхтэй бөгөөд энэ хугацаанд Орхон аймгийн хэмжээнд 48 иргэн насанд хүрч санал өгөх хүмүүсийн тоог нэмсэн талаар тус аймгийн сонгуулийн хорооноос мэдэгдлээ.
Орхон аймгийн 66920 иргэн саналаа өгнө | ||
Үзсэн: 944 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.