Шууд Chart

Урьдчилсан шатны тоглолтуудын сугалааны үйл ажиллагаа боллоо

2017-07-07 11:46:58

Футзалын ААШТ-2018  урьдчилсан шатны тоглолтуудын сугалааны үйл ажиллагаа өчигдөр Малайзын нийслэл Куала Лампур хотноо боллоо.

Сугалааны үр дүнд Монголын насанд хүрэгчдийн футзалын шигшээ баг зүүн бүсийн “А хэсэгт Япон, Тайвань, Макао Улстай багтав.

Ирэх арваннэгдүгээр сарын 1-11-нд зохиогдох футзалын ААШТ-ий урьдчилсан шатны “А" хэсгийн тоглолтууд одоогоор хаана явагдах нь товлогдоогүй байгаа.

Насанд хүрэгчдийн футзалын шигшээ багийг, 20 хүртэлх насны футзалын шигшээ багийн хамтаар ААШТ-ий шөвгийн наймд үлдсэн С.Эрдэнэ-Очир дасгалжуулна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Урьдчилсан шатны тоглолтуудын сугалааны үйл ажиллагаа боллоо  
Үзсэн: 1330 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй