
Улаанбаатар хотноо нийслэл зүүн Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд Дорноговь аймгийн өсвөрийн шатарчин Г.Халиунаа арван насны ангилалд авьяас чадвар, оюун ухаанаа сорин блиц, рапид, стандарт, багийн гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж дөрвөн алтан медаль хүртсэн юм.
Тэрбээр энэ амжилтаараа дэлхийн шатрын холбооны дэд мастерын болзол хангав. Уг тэмцээнд арван орны 508 шатарчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон насны ангиллаар есөн өдрийн турш өрсөлдсөн байна. Г.Халиунаа тэмцээнд оролцсон 508 тамирчнаас бүх төрөлд түрүүлсэн цор ганц тамирчин болсон нь түүхэнд үлдэх амжилт болжээ. Түүний дасгалжуулагчаар шатрын спортын мастер Б.Ариунбүүвээ ажилласан байна.
Г.Халиунаа нь 2015 оны өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грек Улсын Чалкидики хотод 92 орны 1615 тамирчин зургаан насны эрэгтэй, эмэгтэй ангиллаар авьяас билэг, ур чадвараа сорин өрсөлдөхөд эх орноо төлөөлж оролцсон Г.Халиунаа 11 өргөөс долоо хожиж, нэг тэнцэн, гурав хожигдож 7.5 оноогоор 11 дүгээр байрт шалгарч байв. Тэрбээр Сайншанд сумын хоёрдугаар сургуулийн 5А ангийн сурагч бөгөөд 2015 оны улсын аварга шилдэг тамирчин юм.
Г.Халиунаа дэд мастерын болзол хангав | ||
Үзсэн: 840 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.