Шууд Chart

Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар Ази тивийн аварга боллоо

2017-07-07 12:13:58

Монголын Пара-Таэквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт арвинтай оролцлоо.

Тодруулбал, нийт 19 орны 100 гаруй тамирчид оролцсон уг тэмцээний К44 ангиллын 61 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн K44 ангиллын 49 кг-ын жинд Х.Энхтуяа нар алт, К43 ангиллын 61 кг-ын жинд Ц.Даваачулуу мөнгө, К42 ангиллын 61 кг-ын жинд Б.Шинэбаяр хүрэл медаль хүртлээ.

Мөн тэмцээний шилдэг тамирчнаар Монгол улсын Пара-Таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Х.Энхтуяа шалгарав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар Ази тивийн аварга боллоо  
Үзсэн: 1860 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй