
Биеийн тамир спортын газрын календарчилсан төлөвлөгөөний дагуу ирэх наймдугаар сард Монгол туургатны хүүхдийн их наадам болно. Үүнд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах сорилгууд хэдийнээ эхэлсэн байна.
Тодруулбал өчигдөр Спортын Төв Ордны “А” зааланд өсвөрийн сагсан бөмбөгчид цугларч, өнөөдөр хүртэл үргэлжлэх сорилгоор дээр дурьдсан наадамд оролцох Монгол Улсын шигшээ баг тодорно.
Сорилгод 2000 оны нэгдүгээр сарын 1-ээс 2003 оны арванхоёрдугаар сарын 31-ны хооронд төрсөн, улс хотын чанартай тэмцээний медальтай эрэгтэй шилдэг 48, эмэгтэй шилдэг 48, нийт 96 өсвөрийн тамирчин хамрагдаж байгаа аж.
Монгол туургатны хүүхдийн их наадам нь наймдугаар сарын хоёрдугаар долоо хоногт Улаанбаатар хотноо явагдана.
Өнөөдөр өсвөрийн шигшээ баг тодорно | ||
Үзсэн: 1433 | Mongolian National Broadcaster |