
Малчид, тээвэрчид, наадамчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороо орж, говийн бүсийн нутгаар хурц нартай, бүгчим халуун байх тул наршихаас болгоомжлохыг анхааруулж байна
2017 оны 07 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, төв, зүүн аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар 34-39 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 27-29 хэм дулаан байна.
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан | ||
Үзсэн: 1294 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.