Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан

2017-07-12 18:15:30

Малчид, тээвэрчид, наадамчдын  анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бүгчим халуун байх тул наршихаас болгоомжлохыг анхааруулж байна.  

2017 оны 07-р сарын 12-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17 цагт 27 хэм, 20 цагт 25 хэм дулаан байна.


2017 оны 07 дугаар сарын 12-ны 20 цагаас 07 дугаар сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас  секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 29-31 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 21-26 гардус, өдөртөө бүх нутгаар 31-36 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.


2017 оны 07 дугаар сарын 14-нөөс 07 дугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

14-15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-17-нд нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд өдөртөө халж Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.


Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан   
Үзсэн: 992 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй