Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан

2017-07-13 15:44:37

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар аагим халуун болох тул наршилтаас хамгаалахыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 07-р сарын 13-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17 цагт 27 хэм, 20 цагт 23 хэм дулаан байна.


2017 оны 07 дугаар сарын 13-ны 20 цагаас 07 дугаар сарын 14-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 30-35 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи шөнөдөө зүүн хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө бүх нутгаар 28-33 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 29-31 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 17-22 өдөртөө 31-36 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 31-33 хэм дулаан байна.


2017 оны 07 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

 
15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 35-40 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан   
Үзсэн: 1164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй