
Малчид, тээвэрчид, наадамчдын анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бүгчим халуун байх тул наршихаас болгоомжлохыг анхааруулж байна.
2017 оны 07 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун, төв, зүүн аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 29-31 хэм дулаан байна.
2017 оны 07 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 35-40 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан | ||
Үзсэн: 1046 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.