Шууд Chart

Ойрын 2 хоногт төв, зүүн аймгуудын нутгаар бороо орно

2017-07-24 13:37:44

- Ойрын 2 хоногт төв, зүүн аймгуудын нутгаар бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарна уу -

Баруун аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 24, 30-нд зарим газраар, 26,29-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд Хангайн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 18-23 хэм, Их нуурууд болон Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 хэм өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 25-30 хэм дулаан байна. 25,30-нд нутгийн хойд хагаст сэрүүснэ.    



Төвийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 24-25нд ихэнх нутгаар бороо, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-30-нд зарим газраар түр зуурын бороо бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 24-26-нд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 22-27 хэм дулаан байна. Бусад хугацаанд Хөвсгөл, Хэнтэйн  уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм өдөртөө 28-33 хэм хүрч хална. 30-нд Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар сэрүүснэ.


Зүүн аймгуудын нутгаар: Долоодугаар 24-25нд ихэнх нутгаар бороо, 27-28-нутгийн хойд хэсгээр, 26,29-30нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 25-26-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 хэм өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 24-29 хэм дулаан байна. Бусад хугацаанд нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 12-17 хэм өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм өдөртөө 29-34 хэм хүрч хална.


Говийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 24-нд нутгийн хойд хэсгээр, 25,29-30нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 хэм өдөртөө 26-31 хэм,бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 30-35 хэм хүрч хална.


Ойрын 2 хоногт төв, зүүн аймгуудын нутгаар бороо орно  
Үзсэн: 1495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй