
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дуу цахилгаантай ахиухан хэмжээтэй бороо, аадар орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2017 оны 07 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Бүх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 23-28 хэм, Говь болон зүүн аймгуудын нутаг, Алтай өвөр говь, Орхон-Сэлэнгийн саваар 32-37 хэм, бусад нутгаар 29-34 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Оройдоо түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 32-34 хэм дулаан байна.
2017 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 8 дугаар сарын 1-3-нд ихэнх нутгаар усархаг бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
Улаанбаатарт өдөртөө 34 хэм дулаан | ||
Үзсэн: 2638 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.