Шууд Chart

Энэ намар гурван дүүргийн эмнэлэг мэс заслын тасагтай болно

2017-08-02 15:58:29

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Засаг даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, урсгал засварын талаар холбогдох хүмүүсээс мэдээлэл авч зарим үүрэг даалгаваруудыг өглөө. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын явцын мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга  орлогч дарга О.Баяр өглөө.

“Энэ жилийн хувьд нийслэлийн эрүүл мэндийн салбарт улсын төсвөөс 493.6 сая төгрөг, нийслэлийн төсвийн 2.6 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Үүнээс нийслэлийн гурван дүүрэгт мэс заслын тасаг байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж багаж хэрэгсэл худалдан авахад зориулсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 357.5 сая, нийслэлийн Эрүүл мэндийн газарт эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалт одоогийн байдлаар 366.4 сая төгрөг байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд байгаа гурван амаржих газарт тус бүрт нь 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдэж өгсөн байгаа.

Бид Амгалан амаржих газарт шинээр Эмгэг нярайн тасгийг байгуулахаар ажиллаж, засварыг дуусгаад улсын комисс хүлээн авсан. Үйл ажиллагаагаа эхэлэхэд бэлэн болсон байгаа. Хүрээ амаржих газарт мэс заслын хэсэгт их засварыг хийсэн” хэмээн танилцууллаа.  Дүүргийн эмнэлгүүдэд мэс заслын тасаг байгуулах  ажлын хүрээнд засварын ажил хийгдэж, тоног  төхөөрөмжийн тендерүүд зарлагдаад дууссан.  10 сарын 1-н гэхэд гурван дүүргийн эмнэлэг мэс заслын тасгаа нээнэ” гэдгийг  Нийслэлийн эрүүл мэндийн газрын  орлогч дарга  О.Баяр хэллээ.

 Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболд хэлэхдээ “Нийгмийн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг  цаг тухайд нь  шуурхай, чанартай  гүйцэтгэж байх  ёстой. Ирэх жилээс  тендерүүдийн  1 сарын 1 гэхэд зарладаг тогтолцоонд шилжинэ. 8 сарын 15 гэхэд бүх ажил дуусч, ашиглалтанд орж, хяналт хийгдэх болно” гэдгийг   хариуцсан агентлагийн дарга нарт үүрэг болгосон байна.

Наймдугаар сарын 15 ны өдөр хотын дарга өгсөн үүрэг даалгаварын биелэлтээ  өөрийн биеэр очиж шалгана гэдгийг ч санууллаа.


Энэ намар гурван дүүргийн эмнэлэг мэс заслын тасагтай болно  
Үзсэн: 1171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй