Шууд Chart

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орно

2017-08-03 15:59:15

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 08 дугаар сарын 03-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 17 цагт 16 хэм, 20 цагт 15 хэм дулаан байна.


2017 оны 08 дугаар сарын 03-ны 20 цагаас 08 дугаар сарын 04-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 12-17 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр сэрүүсч 18-23 хэм, зүүн хэсгээр 21-26 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос  секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө сэрүүсч 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.


2017 оны 08 дугаар сарын 05-наас 08 дугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд нутгийн зүүн хагаст бороо, 6-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон төв, зүүн, говийн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 5-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бусад хугацаанд  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.


Өнөө маргаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орно  
Үзсэн: 942 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй