
Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2017 оны 08-р сарын 04-ний 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 17 цагт 18 хэм, 20 цагт 17 хэм дулаан байна.
2017 оны 08 дугаар сарын 04-ний 20 цагаас 08 дугаар сарын 05-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн саваар 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 25-30 хэм, нутгийн зүүн хэсгээр 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
2017 оны 08 дугаар сарын 06-наас 08 дугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
6-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд ихэнх нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон төв, зүүн, говийн аймгуудын нутгаар түр зуурын бороо, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8-нд Алтайн салбар уулсаар, 9-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан | ||
Үзсэн: 1203 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.