
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Даншиг наадмын үеэр Төв цэнгэлэхэд нийслэлийн мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын ажилтан албан хаагчид иргэдийн аюулгүй байдалд анхаарч ажиллаж байгаа билээ.
Даншиг наадмын өдрүүдэд нийт 120 аж ахуй нэгж тусгай зөвшөөрөл авч иргэдэд үйлчилж байгаа юм. Тодруулбал, эдгээрээс 80 хувь нь хуушуурны асар байгаа бол үлдсэн 20 хувь нь бэлэг дурсгал, аялал жуулчлалтай холбоотой үзэсгэлэн худалдааны асрууд юм. Үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд улсын байцаагч нар зөвлөгөө, зөвлөмжүүдийг өгч ажиллаж байна.
Даншиг наадмын хүрээнд иргэд, жуулчдад зориулсан асрууд үйлчилж байна | ||
Үзсэн: 1372 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.