
Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид ХБНГУ-д очоод байгаа билээ. Тэмцээн энэ сарын 25-аас ирэх есдүгээр сарын 2-ны хооронд Ханбург хотноо болно. Иймд тэд одоогоор Франкфурт хотын ойролцоох бэлтгэлийн төвд олон улсын хамтарсан бэлтгэл хийж байгаа гэнэ.
ДАШТ-д манай улсаас гавьяат тамирчин Д.Отгондалай /60 кг/, ОУХМ Б.Чинзориг /64 кг/, Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нар тулалдана.
Манай тамирчид өнгөрөгч дөрөвдүгээр сард Узбекистанд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эрхээ авсан юм.
Ширэн бээлийтнүүд Германд очоод байна | ||
Үзсэн: 1030 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.