Шууд Chart

“Универсиад”-иас медаль хүртвэл 30, 15, 10 сая төгрөг хүртэнэ

2017-08-10 11:02:52

БНХАУ-ын Тайваны Тайпей хотноо энэ сарын 19-30-нд Дэлхийн оюутны спортын Зуны 29 дүгээр “Универсиад” их наадам болно. Үүнд 160 орны 12 мянга орчим тамирчин спортын 19 төрөлд өрсөлдөх юм. Манай улсаас тус наадамд спортын есөн төрөлд 53 тамирчин оролцох аж.

“Универсиад” их наадамд амжилттай оролцож, медальт байрт шалгарсан тамирчдад Засгийн газраас мөнгөн урамшуулал олгохоор болжээ.

Тодруулбал түрүүлсэнд нь 30, мөнгө, хүрэл медаль хүртсэнд нь 15, 10 сая төгрөгөөр шагнахаар болсон байна.

Энэ удаагийн наадамд манай тамирчдаас жүдо бөх, хүндийн өргөлт, таэквондо, хөнгөн атлетикийн эрэгтэй хагас марафоны баг медаль хүртэх магадлалтай аж. Нийт баг тамирчид, албаны нийлсэн 76 хүний бүрэлдэхүүнтай баг Тайваныг зорих юм байна.

Монголын оюутны баг тамирчдыг үдэн гаргах арга хэмжээ маргааш БСШУСЯ-ны дөрвөн давхарт болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Универсиад”-иас медаль хүртвэл 30, 15, 10 сая төгрөг хүртэнэ   
Үзсэн: 809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй