
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ИТХ, ЗДТГ-аас алдартнууддаа хүндэтгэл үзүүлэх “Бэсрэг наадам”-ыг зохион байгуулжээ.
Монгол Улсын баатар Пунцагийн Шагдарсүрэн, Монгол Улсын арслан, гавъяат дасгалжуулагч Лувсанчимэдийн Сосорбарам, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Монгол Улсын тэргүүн дээд “Чингис хаан” одонт, гавьяат жүжигчин Ганбаатарын Ариунбаатар нарт хүндэтгэл үзүүлж сумын ИТХ, ЗДТГ, Нутгийн зөвлөл хамтран уг наадмыг зохион байгуулсан байна.
“Бэсрэг наадам”-д их нас, даага уралдаж, улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Н.Батсуурь тэргүүтэй 64 бөх зодоглосноос улсын аварга Ч.Санжаадамба түрүүлэн, улсын харцага Ө.Даваабаатар үзүүрлэв.
Баян-Өнжүүл сумын ИТХ, ЗДТГ, Нутгийн зөвлөлөөс дөрвөн алдартандаа ёсыг эрхэмлэн билгэдэж, эмээл, хазаартай морь бэлэглэсэн байна.
Хүндэтгэл үзүүлэх наадамд Монгол Улсын баатар П.Шагдарсүрэн биеийн байдлын улмаас хүрэлцэн ирж чадалгүй бие төлөөлөгчөөрөө Баян-Өнжүүл сумын харьяат, хошууч генерал Г.Дугарсүрэнг илгээжээ.
Баян-Өнжүүлийнхэн алдартнууддаа хүндэтгэл үзүүллээ | ||
Үзсэн: 1038 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.