
Тайландын нийслэл Бангкок хотын “Рүүнг Арун” сургуулийн сурагчид багш, сурагч, эцэг эхчүүддээ морин хуур сурснаа үзүүлж, тайлан тоглолтоо сонирхуулжээ. Тоглолтод тус сургуулийн 1-11 дүгээр ангийн сурагч Монгол ардын дуу, Бетховен, Моцарт зэрэг сонгогодог хөгжмийн зохиолчид, Монгол, Тайландын алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлийг морин хуураар хөгжимдөж, төгсгөлд нь Тайландын хаант төрийн дууллыг эгшиглүүлсэн байна.
Дээрх сургуулийн сурагчдад Монголын морин хуурын төв, Ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “Икэл” сангийн гишүүн, СУИС-ын морин хуурын багш П.Мөнхжин хичээл заасан бөгөөд тэрбээр Тайландад байх хугацаандаа Бангкок хотоос гадна Чиангмай, Сонгкла, Накхон Си Таммарат, Кхонкен зэрэг мужийн их, дээд сургуулийн сурагчдад морин хуурын сургалт зохион байгуулжээ.
Морин хуурыг Тайландын олон нийтэд танилцуулж, сурталчлах төслийг ноён Вилит Тежапайбул анх санаачилж, 2015 онд Монголын морин хуурын төвийн хөгжимчдийн Тайландын Цог жавхлант Хаан Пумипон Адульядетэд зориулсан тоглолтыг Бангкокийн Урлагийн төвийн байранд, мөн 2016 онд Рангситын Их сургуульд “Хан Хуур” хамтлаг, СУИС-ийн “Найман шарга” морин хуурын оркестрын “Монгол Алтайн нуруунаас Тайландын Чаопраяа мөрөнд” гэсэн нэртэй концертыг Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайдын яамтай тус тус хамтран зохион байгуулсан юм.
Тайландын сурагчид морин хуурын тоглолт зохион байгуулжээ | ||
Үзсэн: 1025 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.