Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-08-11 10:10:57

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу наймдугаар сарын 11-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Эрчимтэй үйлдвэржилтийн “эцэг” П.Дамдин хөдөлмөрийн баатар боллоо”, “А.Эрдэнэ-Очир: Өвөл, хаврын хахир хатууг ажрахааргүй насан дээрээ явна даа, би”, “Хар тамгатай ч эрэлттэй мах”, “Анхаарал татсан хэргүүдийн хувь заяа бүрхэг байна”, “А.Ичинноров: Эх орондоо ирснийхээ дараа л дэлхийн аварга болсондоо итгэсэн” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Х.Баттулга: Дундаж давхаргыг босгох даалгаварыг биелүүлнэ”, “Багш, эмч нарыг авлига авдаг гэж донгосох нь дэмий хэрэг”, “Бүх хичээлээ Орос хэлээр судалсан Монголын анхны усны инженерүүд”, “Тас шувуунд шүүрүүлсэн анчин” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Ц.Төмөр-Очир: Зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг эх орондоо хийх болсон”, “Баянчандмань дахь “бяцхан” амьтны хүрээлэн”, “Хогон дунд сүүмэлзэх ээж мод, сайханы хөтөл” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “С.Одонтуяа дарга аа, 200 метерт ч хүрэхгүй автозамын төсвийг шийдээд өгөөч”, “Багш нар цалингаа хоёр дахин нэмэхийг шаардав”, “Германы парламентын сонгууль уйтгартай болох уу” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй