
Дэлхийн цагдаагийн спортын их наадам наймдугаар сарын 7-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод эхэлсэн билээ. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг 17 дахь удаагийн наадамд дэлхийн 96 гаруй орны 10 мянга гаруй тамирчин олимпийн болон олимпийн бус спортын 56 төрөлд өрсөлдөж байна.
Монгол Улсын шигшээ багийхан энэ наадамд өмнө нь дөрвөн удаа өрсөлдөж байсан юм. Тэд энэ удаад 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй олимпын наадамд өрсөлдөж буй.
Наадмын эхний өдөр сонгомол бөхийн төрөл болж, “Хүч” спорт хорооны тамирчин, олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар 80 кг-д хүрэл медаль хүртэв.
Мөн Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын цагдаагийн хошууч Н.Батхишиг /эмэгтэй/ жүдо бөхийн төрөлд алт, жиү жицү төрөлд мөнгө, НХЖХГ-ын ахлах ахлагч Ц.Цэрэннадмид эмэгтэй жүдо бөхийн төрөлд алт, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ахлах ахлагч Г.Жанчивдорж, Хамгаалалтын гуравдугаар газрын ахлах ахлагч Б.Батгал, ХСИС-ийн дэслэгч Б.Батдорж нар тус тус мөнгөн медаль хүртлээ.
Мөн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын цагдаа ахлах ахлагч Б.Төмөрбаатар чөлөөт бөхийн төрлийн 86 кг жинд хүрэл медаль, мөн Грек ромын сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль тус тус хүртэж манай баг тамирчид амжилт үзүүлсээр байна. Тэмцээн энэ сарын 17-нд өндөрлөнө.
Дэлхийн цагдаагийн спортын их наадам үргэлжилж байна | ||
Үзсэн: 1194 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.