
Дэлхийн хамгийн сонирхолтой тулааны нэг энэ сарын 26-нд Лас-Вегас хотод болно. Тодруулбал, мэргэжлийн боксчин Флойд Мэйвэтэрийн эсрэг холимог тулаанч, боксчин Конор Макгрегор нар хүч үзэх юм.
Мэргэжлийн боксын таван удаагийн аварга болон UFC-ийн /Ultimate Fighting Championship/ хөнгөн жингийн аварга нарын тулаан Вегасын T-Mobile төвд болохоор товлогджээ. Иймд тэдний талаарх товч мэдээллийг хүргэе.
Флойд Мэйвэтэр нь АНУ-ын иргэн, Money буюу мөнгө гэх хочтой. Өмнө нь 26 удаа нок аут буюу хүнд цохилт хийж байсан. 1.73 метр өндөр бөгөөд 40 настай, 70 кг жинтэй. Боксын 49 удаагийн тулаан хийж байснаас одоогоор нэг ч ялагдалгүй явж байна.
Конор Макгрегор нь Бүгд найрамдах Ирланд Улсын иргэн. “The Notorious” буюу зартай, цуутай гэх хочтой. 18 удаа хүнд цохилт хийж байсан. 1.75 метр өндөр бөгөөд 29 настай, 70 кг жинтэй. Холимог тулааны 24 удаагийн тоглолтоос 21-д нь ялалт байгуулж, гурван удаа ялагдаж байсан.
Сонирхуулахад аваргуудын тулааны хамгийн хямд тасалбар нь 1900 ам.долларын үнэтэй. Харин “ринг”-тэй хамгийн ойр суудлууд 5000, дээд зэрэглэлийн суудал нь 15 мянган ам.долларын үнэтэйгээр борлуулагдаж байгаа гэнэ.
Флойд Мэйвэтэр, Конор Макгрегор нарын тулааны тасалбар 15 мянган ам.долларын үнэтэй | ||
Үзсэн: 1353 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.