Шууд Chart

Улаанбаатар хотод “Намянжү Дасаны ой” байгуулна

2017-08-14 19:30:29

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Намянжү хотын хооронд Найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой ирэх онд тохионо.

Энэ хүрээнд Намянжү хотын зүгээс Улаанбаатар хотод “Намянжү Дасаны ой” байгуулах төсөл хэрэгжүүлэх гэж байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, БНСУ-ын Намянжү хотын дарга И Сог Ү нар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хотын дарга С.Батболд хэлсэн үгэндээ “Улаанбаатар, Намянжү хотуудын найрамдалт  харилцаанд өнөөдөр түүхийн шинэ хуудсыг нээж, Монгол Улсыг цөлжилтөөс хамгаалах зорилгоор Улаанбаатар хотод “Намянжү Дасаны ой”-г тарьж ургуулах тухай санамж бичиг байгууллаа. Бид цаашдаа бүс нутгийнхаа хэмжээнд хамтдаа хөгжиж, нийгэм, эдийн засгийн олон салбарт эрх тэгш, харилцан ашигтай өргөн дэлгэр хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.” хэмээлээ.


Улаанбаатар хотод “Намянжү Дасаны ой” байгуулна  
Үзсэн: 1184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй