Шууд Chart

Б.Серикийн цолны найранд улсын начин Д.Анар түрүүллээ

2017-08-15 15:57:22

Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын начин цол хүртсэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Таван богдын бүргэдүүд" дэвжээний бөх Бердимуратын Серикийн цолны мялаалга наадам энэ сарын 12-нд өөрийнх нь төрсөн нутаг Улаанхус суманд боллоо.

Б.Серикт "Сувдан сондор" хотхоноос хоёр өрөө байр, мөнгөн шагналаар тус тус шагнаж хүндэтгэл үзүүлэв.

Хоёр өрөө байрны батламж болон мөнгөн шагналыг аймгийн Засаг дарга А.Гылымхан гардуулжээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Мурат 15 сая төгрөг, бизнесмен Т.Сырымбек 20 сая төгрөгөөр тус тус шагнасан байна.

Улсын начин Б.Серикийн цолны мялаалга наадамд нийт 64 бөх хүч үзсэнээс Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын начин Д.Анар түрүүлж, Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн арслан Ц.Адьяа үзүүрлэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Серикийн цолны найранд улсын начин Д.Анар түрүүллээ  
Үзсэн: 2427 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.40.xxx] 2017-08-16 07:49
серик тамир нар сайн барилдсан
бөх сонирхогч [202.70.46.xxx] 2017-08-15 22:13
Серик өөрөө 5 давсан бол ч...Танийг амархан давахаар ичээд байна аа гэж хэлэхийг нь засуул нь сонсоод гайхаж байснаа ярихыг яг хажуугаас нь сонссон шүү
Зочин [66.181.184.xxx] 2017-08-15 20:27
Серик бол мөнгөөр биш мөнчигрөөрөө улсын цолонд хүрсэн залуу шүү! Баяр хүргэе!
Зочин [202.21.108.xxx] 2017-08-15 17:32
Урьд нь начин цол авсан урианхай хүүгийн мялаалгыг хасгууд гадуурхаад хийгээгүй юм билээ .
Зочин [27.123.212.xxx] 2017-08-15 16:52
Анар эвгүй эвгүй нэг толгойгоо гилжийлгээд дайрвал хэнийг ч хаяж мэднэ
2 [103.87.255.xxx] 2017-08-15 16:49
КАЗАХ СЕРИКИЙН НААДАМД БУРИАД АНАР ТҮРҮҮЛЖЭЭ, ХАЛХ, ДӨРВӨДҮҮДИЙГ НУГА ДАРЖЭЭ.
Зочин [203.91.119.xxx] 2017-08-15 16:52
нэг муу шинэ хасаг начны наадамд юу гэж л улсын цолтой халх дөрвөдүүд очих вэ дээ хаха тэнэг юм бичдэг ац вэ

Бидэнтэй нэгдээрэй