Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-08-16 10:01:27

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу наймдугаар сарын 16-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Жолооч, зорчигчгүй будлисан өдөр”, “Хэнтийн нуруунаас эхтэй голууд ширгэж буйд уул уурхайнхан ч буруутай”, “Оюутолгойг оролдох хэрэггүй”, “Нууцын эзэн” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “З.Энхболд: Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэлж гэж заасан. Энэ баялгийнхаа ногдол ашгаар Монголчууд төлөх бололцоотой”, “Т.Сүхбаатар: Ю.Цэдэнбал даргатай хамгийн сүүлд уулзаж, хэргийг нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж байлаа”, “Хажуу өрөө, нийтийн байр эрэлттэй байна”, “Хорихоос оргоод 23 жил чөлөөтэй явжээ”, “Д.Дэлгэрсайхан: Эсрэг талыг дүр бүтээх их сонирхолтой, басхүү надад зохимжтой байдаг юм болов уу” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Зургаан настнуудын дүрэмт хувцсанд тавих энгийн бас чухал шаардлага”, “Ш.Сайхансамбуу: Ерөнхийлөгч зөөлдөөд байна. УИХ-ыг тараах хэрэгтэй”, “МАН-ын байгуулах дараагийн засгийн газрын сайд нарын нэр тодорч эхэллээ”, “Дэлхийн яруу найрагчдын их хурал, Данзанравжаа олон улсын яруу найргийн наадам болно” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “МАН-д барьсан бэлэг”, “Ерөнхийлөгч өө, оффшорыг шалгахын тулд АТГ-ын гадаад харилцааг сайжруулья”, “Улсын төсвийн алдагдал 589,4 тэрбум болжээ” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 914 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй