
Тулааны спорт сонирхогчдын хүсэн хүлээсэн нэгэн хатуухан нударган зодоон яг 10 хоногийн дараа АНУ-ын Лас-Вегас хотод болох гэж байна.
Тодруулбал, мэргэжлийн боксчин Флойд Мэйвэтэрийн эсрэг холимог тулаанч, боксчин Конор Макгрегор хүч үзнэ.
Мэргэжлийн боксын таван удаагийн аварга болон UFC-ийн /Ultimate Fighting Championship/ хөнгөн жингийн аварга нарын тулаан Вегасын T-Mobile төвд болохоор товлогджээ. Аваргуудын талаар товч мэдээллийг хүргэж байна.
Флойд Мэйвэтэр нь АНУ-ын иргэн, Money буюу мөнгө гэх хочтой. Өмнө нь 26 удаа нок аут буюу хүнд цохилт хийж байсан. 1.73 метр өндөр бөгөөд 40 настай, 70 кг жинтэй. Боксын 49 удаагийн тулаан хийж байснаас одоогоор нэг ч ялагдалгүй явж байна.
Конор Макгрегор нь Бүгд найрамдах Ирланд Улсын иргэн. “The Notorious” буюу зартай, цуутай гэх хочтой. 18 удаа хүнд цохилт хийж байсан. 1.75 метр өндөр бөгөөд 29 настай, 70 кг жинтэй. Холимог тулааны 24 удаагийн тоглолтоос 21-д нь ялалт байгуулж, гурван удаа ялагдаж байсан.
Сонирхуулахад аваргуудын тулааны хамгийн хямд тасалбар нь 1900 ам.долларын үнэтэй. Харин “ринг”-тэй хамгийн ойр суудлууд 5000, дээд зэрэглэлийн суудал нь 15 мянган ам.долларын үнэтэйгээр борлуулагдаж байгаа гэнэ.
Хатуухан нударган зодоон яг 10 хоногийн дараа болно | ||
Үзсэн: 596 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.